Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хонконг улсын ивээн тэтгэгч 18 иргэн болон “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Хонгонг дахь салбарын төлөөлөгчид өнөөдөр зочиллоо. Уулзалтаар талууд дүүргийн хэмжээнд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтад дүүргийн менежер Д.Баярсайхан болон Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.
Төлөөлөгчдийн зүгээс төсөл арга хэмжээний үр шим зорилтот бүлэгтээ хүрч, бодит үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хонконгийн ивээн тэтгэгчдийн зүгээс "Бидний хамтын ажиллагааны үр дүнд олон хүүхэд, гэр бүлийн амьдралд эерэг өөрчлөлт гарч байгааг харах бахархалтай байна. Цаашид ч энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.
Энэхүү уулзалт нь дүүргийн нийгмийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгаалал болон боловсролын салбарт хэрэгжиж буй төслүүдийн тогтвортой байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.









ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
