ДҮҮРГИЙН 3, 5, 8, 33-Р ХОРООДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2026-4-30
4

Хоёр долоо хоног тутамд иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хуулийн хүрээнд үе шаттайгаар шийдвэрлэж буй. Энэ удаагийн иргэдийн уулзалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, дүүргийн менежер Д.Баярсайхан,  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сугар, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Мөнгөндалай, Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Лхагва-Эрдэнэ нар иргэдэд нэмэлт мэдээлэл өглөө. Иргэдийн зүгээс газар эзэмших, цахилгаан эрчим хүчинд холбогдох, газар чөлөөлөлтөд хамрагдах, ТҮЦ эрхлэлтийн асуудлаар уулзаж, холбогдох алба, хэлтсээс нь мэдээлэл авлаа.  

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.