ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2026-5-12
4

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн харьяа байгууллагуудын нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний тайлангийн талаар Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн дарга А.Бямба болон Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс нар мэдээлэл өглөө. Үүний дараа дараах үүргүүдийг өглөө. Тухайлбал:

Засгийн газрын 2026 оны “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  148 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төслүүдийг үе шаттайгаар зохион байгуулах.

Дүүргийн хэмжээнд ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг зохион байгуулах

Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх.

НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын өөрчлөлтөд оруулах саналаа яаралтай хүргүүлэх

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан хуучин “Онлайн бизнес төв” системээр худалдаа, үйлчилгээ эрхлэхээр ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх.

“Зөвшөөрлийн нэгдсэн сан” цахим системийн ашиглалтын талаар Санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран  холбогдох байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгуулах

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус  үйлчилгээг жигдрэх хугацаанд 7 хоног бүрийн 5 дахь өдөр Захирагчийн ажлын алба тайланг танилцуулах

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй орхисон авто машин, машины сэг зэмийг ачиж, тээвэрлэх ажлыг зохион байгуулах

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээлгэх, орчны тохижилтыг хийлгэх үүрэг өглөө.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.