АХМАД НАСТНУУД, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙНХЭЭ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2026-5-27
5

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг баталсан.

Зөвлөмжид төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэн, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан билээ.

Тус үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр сургалт зохион байгуулж, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй 400 орчим иргэд хамрагдаж, цахим ур чадвараа нэмэгдүүллээ.

Сургалтыг бүсчилж зохион байгуулсан бөгөөд иргэдэд цахим хэрэглээ, цахим худалдан авалт, хиймэл оюуны эерэг ба сөрөг нөлөө, иргэдийн цахим оролцоо, цахим орчны сэтгэл зүй ба нийгмийн эрсдлийн талаар мэдээлэл өглөө.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.