1224 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДАН АВЛАА

2026-5-29
1

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эхийн алдар”нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай 71 дүгээр зарлигаар Сонгинохайрхан дүүргийн 161 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 1063 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.

Түүнчлэн дээрх “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдийн дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны 13 дугаар зарлигийн шинэ журмын дагуу 51 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 100 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан юм.

Энэ жил “Эхийн алдар” одонгоор шагнагдсан хамгийн өндөр настай ээж 85 настай байгаа бол хамгийн залуу ээж нь 23 настай байна.

Үр хүүхдүүдээ энэрэн хайрлаж, эх орныхоо ирээдүй болсон үрсийг өсгөн хүмүүжүүлж буй нийт ээжүүддээ болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болтугай.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.