ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ

2026-6-2
4

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН

02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 2026 оны 06 дугаар сарын 02

Товч агулга

Үндсэн хэрэгжүүлэгч

байгууллага

Хамтран хэрэгжүүлэгч

байгууллага

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

Нийслэлийн Засаг даргаас өгөх үүрэг, даалгавар

1

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн мах нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын   хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, нөхцөл байдлыг танилцуулах

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

14

Дүүргийн менежер

2

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр дүн, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр гаргасан Засгийн газрын 2026 оны 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нэгдсэн эмнэлэг

 

Эрүүл мэндийн төв

14

Дүүргийн Менежер

3

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн цахимд шилжүүлсэн, бизнесийн орчныг дэмжихтэй холбогдуулан гаргасан 2026 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, тайлагнаж, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж  ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

14

Дүүргийн Менежер

4

Дүүрэгт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, танилцуулах.

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

14

Тамгын газрын дарга

5

Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

14

Дүүргийн Менежер

6

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж дараах ажлуудыг сайтар зохион байгуулах. Үүнд

  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг сайтар хангах;
  • Гэнэтийн осол, аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг хүргүүлэх;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх;

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих гэх мэт.

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

14

Засаг даргын орлогч

7

Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс

14

Засаг даргын орлогч

8

Зуслангийн ногоон бүсэд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Үүнд:

  • Нийтийн тээврийн үйлчилгээ, нэмэгдүүлэх;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
  • Гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх;
  • Хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх;

Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Хотын стандарт, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

Онцгой байдлын хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

14

Тамгын газрын дарга

9

Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах.

Хотын стандарт, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

Онцгой байдлын хэлтэс

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

14

Дүүргийн Менежер

10

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, жуулчдад ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

14

Дүүргийн менежер

11

Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулж, үйлчилгээний үе шат, дарааллыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Нийт байгууллагууд

Хэлтэс, тасгууд

14

Тамгын газрын дарга

12

Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж, хуваарьт ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулан, хэвийн үйл ажиллагааг хугацаанд нь сэргээхэд онцгой анхаарч ажиллах.

Хотын стандарт, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

14

Дүүргийн менежер

13

Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

14

Засаг даргын орлогч

Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг, даалгавар

14

Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын ажлын мэдээллийг тогтмол танилцуулах

Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

 

14

Дүүргийн менежер

15

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдын шуурхай хурлыг 11:30 цагт зарлаж хуралдуулах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

14

Тамгын газрын дарга

16

Шуурхай зөвлөгөөнд удаа дараа оролцоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй дарга нарт цалингийн 20% хасах хариуцлагын арга хэмжээ авах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

 

14

Тамгын газрын дарга

17

“Зорчигч тээвэр 2” ОНӨААТҮГ-ын гадна ногоон байгууламж дээр байршуулсан тролейбусыг авч, хашаанд нь оруулах

Хууль, эрх зүйн хэлтэс

 

Хотын стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Замын цагдаагийн хэлтэс

 

 

14

Дүүргийн менежер

18

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гэрэлтүүлгийн шон, цахилгааны утсанд хяналт шалгалт хийсэн ажлын дүн мэдээг 2026 ны 06 дугаар сарын 03-ны өдөр танилцуулах

Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

УБЦТС ТӨХК-ний Хэрэглэгчдэд үйлчилэх төв

14

Дүүргийн менежер

19

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг анхаарч ажиллах

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ

14

Дүүргийн менежер

20

Нэгдсэн эмнэлэгрүү орж, гарч байгаа автомашины хөдөлгөөний урсгалыг жигдрүүлэх, орц гарцны асуудлыг шийдвэрлэх

Нэгдсэн эмнэлэг

Нийгмийн хөгжлийн хэлтэс

14

Засаг даргын орлогч

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ

ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ

ХЭЛТЭС






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.