Дүүргийн менежерийн шуурхай хурал боллоо. Хурлаар дараах үүргүүдийг өглөө. Тухайлбал:
Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан гэрэлтүүлгийн байгууламжууд ил, цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт явуулах, гэрэлтүүлгийн шонгийн болон хэрэглэгчийн, удирдлагын шитүүдийг тагжуулах, аюулгүй байдлыг хангуулах
Хур хог цэвэрлэж, тээвэрлэх ажлыг эрчимжүүлж дуусгах
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хөөстэй угаалга, цэвэрлэгээг төлөвлөсөн байршлуудад бүрэн, чанартай хийлгэх, хяналт тавьж ажиллах
Ургамлын өвчин хортон идэвхжих үе тул ногоон байгууламж бүхий талбайд байнгын ажиглалт хийх, хортон шавж илэрсэн тохиолдолд цаг алдалгүй таналт хэлбэржүүлэлт хийх, мөн ногоон байгууламжийн өвчин, хортны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудад хандаж, мэргэжлийн зөвлөгөө авч хамтран ажиллах
Нийтийн эзэмшлийн талбайд цэцэг тарих ажлын бэлтгэлийг ханган ажиллах
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт, явцын мэдээлэл танилцуулах
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын захирамж гаргах
Орон сууцны дээвэр, пасад засварлах ажлын төсөв гаргах
Бүх хороодын иргэдийн бүлгийн ажилтнуудын тоог тодорхой болгох зэрэг үүргүүдийг өглөө.











ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
