Дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй Өвлийн спортын ордны барилга угсралтын ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус ордон нь нийт 5,300 ам метр талбай бүхий гурван блок цогцолбороос бүрдэх бөгөөд эдэлбэр газрын 43 хувийг барилга байгууламж, 16.95 хувийг ногоон байгууламж, 24 хувийг авто зам, 5.6 хувийг явган хүний зам эзлэхээр төлөвлөсөн.
Ингэснээр спортын зориулалтын цогцолборын хамт иргэдэд ээлтэй, тохилог орчин бүрдэх юм.
Өнөөдрийн байдлаар гадна дулааны шугам сүлжээний ажил бүрэн дуусаж, дотор өрлөг болон шаврын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.




ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
