Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өглөө.
Тухайлбал:
-Сурагчдын зорчих замд байрлах явган хүний гарц, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, дуусгах.
-2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эрчимжүүлж, шуурхай үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангаж, одоо байгаа тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон хөрөнгө санхүү, хүн хүчний нөөцийг шалгаж танилцуулах
-2026-2027 оны хүйтний улиралд нийслэлийн хүн амыг сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшний борлуулалтын цэгийн байршил, хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэх
-Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах ажлыг зохион байгуулах
-Хог цэвэрлэгээний эрчимжүүлсэн ажил зохион байгуулах зэрэг үүргүүдийг өглөө.













ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
