"ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН АХМАДУУДАА ХҮНДЭЛЬЕ" ӨДӨРЛӨГ 09 САРЫН 18-НД СПОРТ ЦОГЦОЛБОРТ БОЛНО

2026-9-16
2

Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настны хөгжил, оролцоо, эрүүл мэндийг дэмжих, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн, сурталчлах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо дүүргийн дэргэдэх байгууллагууд хамтран "Өв Соёлоо дээдлэн ахмадуудаа хүндэлье" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид болон өвлөн уламжлагчдын урлагийн тоглолт болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар үйлчилгээний газар зэрэг байгууллагуудаас иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэнэ.
Өдөрлөг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн 3-р хороо Спорт цогцолборт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.