ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
Дүүргийн Засаг дарга Д.Ундармаа хот нийтийн аж ахуйн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дүүргийн менежер Д.Баярсайхан хот нийтийн аж ахуйн салбарт хийгдэж буй ажил арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлын талаар танилцуулга мэдээллийн хүргэлээ.
Уулзалтын үеэр шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор хог тээврийн байгууллагууд гэрээний биелэлтээ хангахад хүндрэл үүсэж байгаа тухай, хог тээврийн үнэ, тарифыг нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийн шонгийн кабель, шугамыг бүрэн шинэчлэх, аж ахуйн нэгжүүд хувь хүмүүсээр хог тээвэрлүүлдэг зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг удирдлагууд хэллээ.

Дээрх саналтай холбогдуулан нарийвчилсан тооцоо судалгааг хийж нийслэлийн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлд саналыг тусгах ажлыг зохион байгуулна гэдгээ дүүргийн Засаг дарга онцоллоо.
Мөн хогны менежментийг сайжруулж, унжсан гэрэлтүүлгийн шонг засварлаж, аюулгүй байдлыг хангуулах, сурталчилгааны самбарын стандартыг мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.












ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
