Шилэн дансны талаар сургалт явууллаа

5

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, дүүргийн Дотоод аудитын албатай хамтран шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, шилэн дансны сайтад хэрхэн үнэн зөв бодитой мэдээлэл оруулах талаар сургалт зөвөлгөөнийг энэ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалт зөвлөгөөнд дүүргийн ЗДТГ-ын дарга Ш.Бат-Өлзий, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг, дүүргийн Дотоод аудитын албаны дарга О. Гантулга нар болон Сонгинохайрхан дүүрийн төсвийн болон орон нутгийн өмчит 71 байгууллагын төсвийн шууд захирагч, нягтлан бодогчид оролцон санал бодлоо солилцсон юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.