Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 16-ны Бямба гарагт хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/156 дугаар захирамжаар хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын төлөвлөгөө, их цэвэрлэгээг зохион байгуулж хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүрэг, Тамгын газрын хэлтсүүдээс хороодын цэвэрлэгээг хариуцан хяналт тавьж ажиллах хуваарь, авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх хуваарийг батлаж аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг өргөнөөр татан оролцуулан зохион байгуулахыг хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын захирлууд, хороодын Засаг дарга гарт үүрэг болгон үр дүнг тооцож ажиллалаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
