Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулаторийн Хүүхдийн кабинетийг жүжигчин Г.Ундармаа тохижуулж өгөв. Тус кабинетийг тохижуулах саналыг хүүхдийн их эмч Г.Батжаргал гарган жүжигчин бүсгүйд энэ тухайгаа твитерээр холбогдон хэлснээр ийнхүү өнөөдөр ажил хэрэг болон нээлтээ хийлээ. Хайртай дотнын хүмүүсээ эрүүл болно гэсэн итгэл сэтгэлээр эмнэлгийн хүлээлгийн танхимд өнжин хонож буй иргэдийн төлөө анх байгуулсан Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” ТББ нь 4 дэх эмнэлгээ тохижуулсан нь энэ юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
