Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ,зориулалт, байршилөөрчлөх тухай

1

2016/01/11                      А/16 

Газар эзэмшил, ашиглалтын талбайн

хэмжээ,зориулалт, байршилөөрчлөх тухай 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээрзүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрынхарилцаа геодези зурагзүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 6 аж ахуйн нэгж, 2 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт өөрчлөхийг  хавсралтаарбаталсугай.

2. Энэ захирамжгарсантай холбогдуулан дүүргийн 2010 оны 16 дугаар захирамжийн Тэргүүн инвэст ХХК, 2011 оны 255 дугаар захирамжийн Голденстеппекидс ХХК, 2012 оны 291 дүгээр захирамжийн Г.Эрдэнэбаатар, 2013 оны 150 дугаар захирамжийн ДиЖиЭм ЭН ХХК, 2013 оны А/266 дугаар захирамжийн ЭмЭсЭмТиТрейд ХХК, 2015 оны А/472 дугаар захирамжийн Молортрейд ХХК, 2015 оны А/492 дугаар захирамжийн Эрчистал ХХК Ч.Мижиддорж, нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                               М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.