“Рио 2016” өвлийн спорт наадам зохион байгуулах тухай

1

2016/01/13        А/18 

“Рио 2016” өвлийн спорт наадам

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тустусүндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх ”Рио 2016” сэдэвт биеийн тамир, спортын өвлийн үйл ажиллагааг еөрнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын дунд 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Найрамдал зусланд зохион байгуулсугай.

2.Үйл ажиллагааг зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Үйл ажиллагаанд зарцуулагдах  1.329.000 /нэг сая гурван зуун хорин есөн мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар  /Ш.Бат-Өлзий /-т зөвшөөрсүгэй.

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, ”Рио 2016”  биеийн тамир, спортын арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-д  үүрэг болгосугай. 

 

ЗАСАГ  ДАРГА                                 М.ЧИНБОЛД

   

Сонгинохайрхан  дүүргийн  Засаг  даргын 

2016 оны_____дугаар сарын_____ны өдрийн

 ___ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙН

“РИО-2016 “  СЭДЭВТ ӨВЛИЙН СПОРТ  ӨДӨРЛӨГИЙН  ЗААВАР 

            Нэг. Зорилго

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 34-р тогтоол, 2009 оны 05-р тогтоол, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хөгжүүлэх,Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийнхүрээнд  хамт олон  иргэдийг, биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах , хөдөлгөөний хомсдолоос урьдчилан  сэргийлэх өвлийн спортын үйл ажиллгааг эрчимжүүлэхэд  оршино.

            Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа

Сонгинохайрхан дүүргийн СӨББ, ЕБС-иудын дунд зохион байгуулж, ”Эрүүл агаар эм -2016” сэдэвт өвлийнспортын өдөрлөгийг дүүргийн Боловсролын хэлтэс, БТСХороо хамтран зохион байгуулна.

        Тэмцээнийг БТСХорооноос томилогдсон шүүгчид шүүн явуулана.

       ”Эрүүл агаар эм -2016 сэдэвт өдөрлөгийн нээлтийн ажиллагааг 2016 оны 02-р сарын 27-ны 10.00 цагт Найрамдал зуслангийн чиглэлд Бор толгой гэдэг газарт  зохион байгуулна.

            Гурав. Спорт өдөрлөгийн журам

            Сонгинохайрхан дүүргийн СӨББ,  ЕБС-уудын дунд зохион байгуулж ”Эрүүл агаар эм“ сэдэвт өвлийн спорт өдөрлөгт тухайн байгууллагын багш, ажилтан албан хаагчид оролцоно. Спорт өдөрлөгийн дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

1.    Цасны сумо / эр-1, эм-1 /

2.    Олс талат / 4 эр, эм 4 тамирчин / -  ЕБСургууль

3.    Олс таталт / 1 эр, эм-7 тамирчин/  -СӨББайгууллага

4.    Дартс / Байгууллагын удирдах ажилтануудын дунд /

         Тэмцээнд зөвхөн тухай байгууллагын ажилчин албан хаагчид, Нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн цэс, захирал, эрхлэгчийн тушаал зэргийг биедээ авч ирнэ.

         Спорт өдөрлөгт оролцож буй байгууллага тус бүр хамт олныхоо дунд Эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн, үдийн цай зохион байгуулна.

            Дөрөв. Шагнал урамшил

            Сонгинохайрхан дүүргийн СӨББ, ЕБС-иудын дунд зохион байгуулж ”Эрүүл агаар эм“ сэдэвт өвлийн спорт уралдаан тэмцээнд эхний гурван байрт шалгарсан тамирчид болон сургууль, цэцэрлэгүүдийг / Тухайн байгууллагын ирц, идэвхи оролцоо онцлогыг харгалзана. Сургууль, цэцэрлэгүүдийн эхний гурван байрт орсон багуудыг дүгнэж Тэргүүн байрт Цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар  шагнаж урамшуулна.

      2015 онд ажил үйлсээрээ энхий гурван байрт шалгарсан  цэцэрлэг, нэг хамтлаг, сургуулийн шилдэг багш, нэг хамтлагийг тус бүр шагнаж урамшуулна.

            Жич: Байгууллага тус бүр унаа байрны асуудлаа өөрсдөө шийдвэрлэнэ. 

БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Сонгинохайрхан  дүүргийн  Засаг  даргын 

2016 оны_____дугаар сарын_____ны өдрийн

 ___ дугаар захирамжийнхоёрдугаар хавсралт

 ЗАРЦУУЛАХ ТӨСВИЙН ЗАДАРГАА 

№

Төсвийн зүйл

Зардал

Нэгтгэсэн дүн

                                                                              ДАРТС

1.

Тэмцээний шагналын зардал

Медаль 6 х 3000                       18 000 ₮

Диплом 6 ширхэг х  1000₮   6 000₮

24 000₮

1-р байрт   2 х 30 000                   60 000₮

2-р байрт   2  х 25 000                  50 000₮

3-р байрт   2  х 20 000               40 000 ₮

150 000 ₮

 

  дүн

 

174 000₮

ОЛС ТАТАЛТ

1.

Тэмцээний шагналын зардал

 

Медаль 48 х 3 000₮144 000₮

Диплом 48 ширхэг х 1000    48 000 ₮

192 000₮

1-р байрт  2 баг х 50 000          100 000 ₮

2-р байрт  2 баг  х 40 000          80 000₮

3-р байрт  2 баг   х 30 000    60 000₮

240 000₮

 

дүн

 

432 000₮

СУМО БӨХ

1.

Тэмцээний шагналын зардал

 

Медаль 12 х 3 000                      36 000 ₮

Диплом 12 ширхэг х 1000         12 000₮

48 000₮

1-р байрт 2 х 30 000                   60 000₮

2-р байрт 2 х 25 000             50 000₮

3-р байрт 2 х 20 000             40 000₮

150 000₮

 

дүн

 

198 000₮

БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ДҮН

 

Тэмцээний шагналын зардал

 

 

Медаль 6 х 3 000             18 000₮

Өргөмлөл 6 х 4500           27 000₮

1-р байрт 2  х 80 000               160 000₮

 Цом 2  х 30 000                60 000₮

2-р байрт 2 х 70 000          140 000₮

3-р байрт  2 х  60 000              120 000₮

525 000 ₮

Нийт дүн

 

1 329 000₮






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.