Язгуур урлагийн наадам-2016 уралдаанзохион байгуулах тухай

4

2016/01/18                 А/21 

Язгуур урлагийн наадам-2016 уралдаанзохион байгуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн сэдэвт уран бүтээлийг сэргээх, шинээр хүүхдийн уран бүтээлийг дэмжих, дуу хөгжмийн багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах, урлагийн боловсролыг дээшлүүлэх, авъяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор дүүргийн Сургуулийн өмнөх байгууллагуудын  дунд язгуур урлагийн наадмыг 2016 оны 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд  зохион байгуулсугай.

2. Язгуур урлагийн наадам зохион байгуулах уралдааны удирдамжийг нэгдүгээр хавсралтаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Тус уралдаанд шаардагдах үйл ажиллагааны  зардал 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын дарга  /Л.Мөнбат/-т зөвшөөрсүгэй.

4.”Язгуур урлагийн наадам-2016” уралдааныг зохион байгуулалтанд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/, Боловсролын хэлтэс /М.Баяраа/-т  тус тус үүрэг болгосугай. 

  ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

.....оны ...-р сарын ....-ны өдрийн ....-р

 захирамжийн хавсралт

 

“ЯЗГУУР УРЛАГИЙН НААДАМ -2016”  УРАЛДААНЫ ЗАРДЛЫН ТӨСӨВ 

Шагнал

/төрөл/

 

Оролцогчдийн  тоо

Нэг бүрийн үнэ

Нийт зардал

1

1-р байр

Язгуур урлаг

Дуу

Бүжиг

Хөгжим

4

40000

160000

2

      2-р байр

Язгуур урлаг

Дуу

Бүжиг

           Хөгжим

4

30000

120000

3

      3-р байр

Язгуур урлаг

Дуу

Бүжиг

Хөгжим

 

4

20000

80000

4

   Тусгай байр

Язгуур урлаг

Дуу

Бүжиг

           Хөгжим

4

20000

       80000

5

     Шүүгчийн         урамшуулал

 

3

30000

90000

6

Шилдэг цэцэрлэг

 

1

80000

80000

7

Шилдэг хөгжмийн  багш

1

60000

60000

8

Медаль

18

5000

90000

9

Өргөмжлөл

2

15000

30000

10

 

Нийт

 

 

790.000

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.