Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын хүрэл тулга-2016 шүлгийн уралдаан зохион байгуулах тухай

4

2016/01/18                   А/22

Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн  яруу найрагчдын хүрэл тулга-2016 шүлгийн уралдаан зохион байгуулах  тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хүүхэд багачуудыг Монгол хэлний баялаг сантай танилцуулж, сэтгэн бодох хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тулга-2016” шүлгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын  дунд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  зохион байгуулсугай.

2.Тус уралдаанд шаардагдах үйл ажиллагааны  зардал 530.000 /таван зуун гучин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын дарга  /Л.Мөнбат/-д зөвшөөрсүгэй.

3.“Хүрэл тулга-2016” шүлгийн уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж  хяналт тавьж, ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай. 

 ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД 

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

.....оны ...-р сарын ....-ны өдрийн ....-р

 захирамжийн хавсралт

   “ХҮРЭЛ ТУЛГА -2016”  УРАЛДААНЫ  ЗАРДЛЫН ТӨСӨВ 

 

Шагнал

 

Оролцогчдийн  тоо

Нэг бүрийн үнэ

Нийт зардал

1

1-    байр

6 -9 анги

10-12 анги

4

25000

100000

2

2-    р байр

6- 9 анги

10-12 анги

4

20000

80000

3

3-р байр

7 -9 анги

10-12 анги

4

15000

60000

4

Тусгай

7-9 анги

10-12 анги

4

10000

40000

5

Шүүгч

 

3

30000

90000

6

Засаг даргын өргөмжлөл

16

10000

160000

7

 

Нийт

 

 

530.000






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.