29 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг бие даалгах тухай

3

2016/01/18                          А/24 

29 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг бие даалгах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэхь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. 29 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн бие даан ажиллахыг зөвшөөрсүгэй.

            2. Холбогдох журам, дүрмийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн төв /Д.Сүнжидмаа/, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 1 дүгээр улиралд багтаан авч, 2016 онд гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажиллахыгөрхийн эрүүл мэндийн төвд тус тус үүрэг болгосугай.

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.