2016/01/19 А/25
Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарын баярыг тохиолдуулан дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсугай.
2. Хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Л.Мөнбат/-т зөвшөөрсүгэй.
4. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
.....оны ...-р сарын ....-ны өдрийн ....-р
захирамжийн хавсралт
ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
д/д |
Зардлын утга |
Тоо хэмжээ |
Нэгжийн үнэ |
Нийт үнэ |
|
1 |
Гарын бэлэг |
1500 |
10000 |
15.000.000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
