Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэллээ

3

Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын байрны “Иргэний танхим”-д хүүхэд харах үйлчилгээний эрх олгох хүндэтгэлийн арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцов. “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175 иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш өнөөдөр үйл ажиллагаа явуулах эрхийн бичгээ гардлаа.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.