Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах тухай

1

2016/02/01                  А/43 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,Нийслэлийн Засаг даргын А/891 тоот захирамжийг тус тус үндэслэн Захирамжлах нь:

1. Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг хавсралтаар байгуулсугай.

2. Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж тус зөвлөлөөр батлуулахыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл / Н.Ганаа /-д үүрэг болгосугай.

3 Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлыг зохион байгуулах,  төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлж, хороодод орон тооны бус салбар зөвлөл байгуулж ажиллахыг дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/ Д.Баасансүрэн/-т даалгасугай.  

4.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл /Н.Ганаа/-д үүрэг болгосугай

  

ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн гуравдугаар хавсралт

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  Дарга:                                  Дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын  асуудал хариуцсан орлогч 

Гишүүд:                                 Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

                                Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга

                                Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

                                Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн

                                                Хөгжлийн бэрхшээлтэй Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны иргэдийн эрх ашгийг  ерөнхийлөгч хамгаалах төлөөлөл            

                                                Сонгино бие даан амьдрах төвийн тэргүүн                      

                                Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө нэгдсэн  холбооны тэргүүн

                                Хараагүйчүүдийн үндэсний холбоо 

Нарийн бичгийн дарга :      Нийгмийн хөгжлийн хэлтсийн хөдөлмөр, нийгмийн, хамгаалал төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.