2016/02/01 А/45
Салбар зөвлөл шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийгшинэчлэн хавсралтаар баталсугай.
2. Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрийн бодлого, хууль, тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны тайлан мэдээг дүгнэн хэлэлцэж, танилцуулж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөл /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2015 оны06дугаар сарын 17-ны өдрийн А/251 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ..........-р сарын .....-ны өдрийн
........ дугаар захирамжийн хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга: Дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
Гишүүд: Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Ажилтны эрх ашиг, хууль ёсны ашиг Нийслэлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны сонирхлын төлөөлөл:
Сонгинохайрхан дүүрэг хариуцсан зохион байгуулагч
Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга
Монголын боловсрол ШУ-ны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга
Ажил олгогчийн төлөөлөл: Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны сургалт хөгжлийн хэлтсийн дарга
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн “ТЭСО” ХХК-ны үйл ажиллагаа хариуцсан захирал
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн “Монгол фүүд”ХХК-ны захирал
Нарийн бичгийн дарга: Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
