2016/02/02 А/48
Бэлэн байдлыг хангуулах, ерөнхий эргүүл жижүүр томилох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн хэмжээнд ажиллах ерөнхий эргүүл жижүүрийг 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 09:00 цагаас 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цаг хүртэл томилон ажиллуулсугай.
2. Баярын өдрүүдэд хяналт хийх хариуцлагатай эргүүл, ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталсугай.
3. Дүүргийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн жижүүрийн 310005, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 93127990 дугаарын утсанд /24 цагаар/ холбогдон мэдээ мэдээлэл солилцох, холбогдох байгууллага, хэлтэс, албад, хороодын Засаг дарга нартай байнгын холбоотой ажиллахыг ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдэд, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хүн хүч, техник, холбооны хэрэгслэлийн дайчилгаа явуулан ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/, Цагдаагийн I, II, III хэлтэс /цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр/, Замын цагдаагийн тасаг /дэд хурандаа С.Жавхлантбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/, Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/ нарт тус тус даалгасугай.
4. Төв болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдсан, халтиргаа гулгаа үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон үүний улмаас ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирхаар нөхцөл байдал үүссэн үед цаг алдалгүй шуурхай ажиллах техник хэрэгсэл, автомашин, хүн хүчний бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ /Д.Мөнхцэцэг/, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /С.Мөнхбат/, Нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Г.Сарантуяа/ нарт үүрэг болгосугай.
5. Сар шинийн баярын өдрүүдэд хороод, байгууллага, аж ахуйн нэгж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч цахилгаан, дулаан, ундны усны үйлчилгээнд тасалдал гаргахгүй байх, үйлчилгээний газруудын батлагдсан хуваарийг мөрдүүлж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Дэд бүтэц тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
6. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дарга захирал, хороодын Засаг дарга нар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгосугай.
7. Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн албан хаагч нарыг хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн амраасугай.
8. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, мэдээ мэдээллийг нэгтгэж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр танилцуулж ажиллахыг Захиргаа, хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
..... оны ..... дугаар сарын ..... өдрийн..... .....-р захирамжийн
нэгдүгээр хавсралт
ХЯНАЛТЫН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ ХУВААРЬ
|
№ |
Нэр |
Албан тушаал |
Сар өдөр |
Цагийн хуваарь |
Утас |
|
|
Гар |
||||||
|
1. |
М.Ууганбаатар |
Ерөнхий эргүүл |
ЭЗТХ-ийн хэлтсийн дарга |
02/08 |
09:00-21:00 |
99103153 |
|
2. |
Г.Отгонбаяр |
Ерөнхий жижүүр |
ААТ-ийн нягтлан бодогч |
09:00-21:00 |
99007963 |
|
|
3. |
Н.Дэлгэр |
Ерөнхий жижүүр |
НХХ-ийн мэргэжилтэн |
21:00-09:00 |
99051644 |
|
|
4. |
Д/Х А.Батбаяр |
Хариуцлагатай жижүүр |
ОБХ-ийн дэд дарга |
09:00-09:00 |
93095656 |
|
|
5. |
Г.Баярсайхан |
Ерөнхий эргүүл |
ӨГХАлбаны дарга |
02/09 |
09:00-21:00 |
99118672 |
|
6. |
Ж.Энхжаргал |
Ерөнхий жижүүр |
СТСХ-ийн мэргэжилтэн |
09:00-21:00 |
99185068 |
|
|
7. |
Ө.Норовдэмид |
Ерөнхий жижүүр |
ДБТХ-ийн мэргэжилтэн |
21:00-09:00 |
99699122 |
|
|
8. |
А/Д Н.Цэгмид |
Хариуцлагатай жижүүр |
ГТУХБ |
09:00-09:00 |
93054605 |
|
|
9. |
Б.Оюунбилэг |
Ерөнхий эргүүл |
НХХ-ийн дарга |
02/10 |
09:00-21:00 |
88007888 |
|
10. |
Б.Ундрах |
Ерөнхий жижүүр |
ЗХХ-ийн мэргэжилтэн |
09:00-21:00 |
98116011 |
|
|
11. |
Т.Алтанцоож |
Ерөнхий жижүүр |
НХХ-ийн мэргэжилтэн |
21:00-09:00 |
88108799 |
|
|
12. |
Х/Ч Г.Батболд |
Хариуцлагатай жижүүр |
ГТУА 29-р ангийн захирагч |
09:00-09:00 |
93194545 |
|
|
13. |
Т.Сүхбаатар |
Ерөнхий эргүүл |
ДБТХ-ийн дарга |
02/11 |
09:00-21:00 |
99889160 |
|
14. |
Ч.Гантүлхүүр |
Ерөнхий жижүүр |
ЗХХ-ийн мэргэжилтэн |
09:00-21:00 |
88096203 |
|
|
15. |
Б.Батжаргал |
Ерөнхий жижүүр |
ААТ-ийн менежер |
21:00-09:00 |
95247669 |
|
|
16. |
А/Д Г.Энхцолмон |
Хариуцлагатай жижүүр |
ССХУСАХ мэргэжилтэн |
09:00-09:00 |
93074997 99130544 |
|
Тайлбар: Хариуцлагатай жижүүрээр үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид товч тэмдэглэлийг жижүүрийн дэвтэрт бичнэ.
Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв 310005 дугаарын утсанд өглөө 11:00 цагт, өдөр 15:00 цагт, 19:00 цагт цагийн үеийн мэдээ мэдээллийг илтгэнэ.
Шаардлагатай утас:
Нийслэлийн мэдээлэл шуурхай удирдлагын төв 101, 105
Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв 310005
Дүүргийн Засаг дарга М.Чинболд 99104246
Засаг даргын орлогч Б.Батдорж 99193324
ЗДТГ-ын дарга Л.Мөнбат 88114444
ОБХ-ийн дарга х/ч Ц.Төрмандах 93052626
Цагдаагийн I хэлтсийн дарга, х/а Ш.Цогбаатар 99112185
Цагдаагийн II хэлтсийн дарга, х/а Т.Оюунбаатар 93022855
Цагдаагийн III хэлтсийн дарга, х/а Г.Эрхэмбаяр 98088908
ЗЦТ-ын дарга д/х С.Жавхлантбаатар 99112772
Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ Д.Мөнхцэцэг 93133391
Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ С.Мөнхбат 98006644
Нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ Г.Сарантуяа 99192901
МХХ-ийн дарга Г.Ганхүү 98116606
ЭМН-ийн дарга Ш.Хажидмаа 99992913
Эрчим хүч Г.Эрхэмбаяр 88116308,
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
