Хүндэтгэл үзүүлэх тухай

2

2016/02/08                                       А/51

Хүндэтгэл үзүүлэх тухай  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1. Билгийн тооллын 17 дугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулж тус  дүүргийн хүүхэд залуучуудыг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж,  сурган  хүмүүжүүлж байгаа хувь нэмрийг нь үнэлж 16 дугаар хорооны иргэн  Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Олон Улсын хэмжээний мастер Авирмэдийн Энхээд хүндэтгэл үзүүлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гардуулсугай.

            2. Хүндэтгэлд шаардагдах төсвийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Л.Мөнбат/-т зөвшөөрсүгэй. 

 

ЗАСАГ ДАРГА                             М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.