2016/02/17 А/52
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/3 дугаар тогтоол, 2016 оны дүүргийн Засаг даргын А/08 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжих “Дүүргийн нутгийн захиргааны ордны зураг, төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Г.Ууганбаяр/-нд, Хөрөнгө оруулалтын ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Л.Мөнбат/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
..... оны ..... дугаар сарын ..... өдрийн..... ........-р захирамжийн
нэгдүгээр хавсралт
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Үнэлгээний хорооны дарга: Г.Ууганбаяр Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
Гишүүд: Д.Жаргалмандах Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер
Ө.Норовдэмид Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн тохижилт хариуцсан мэргэжилтэн
О.Доржсүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:
С.Содгэрэл Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
..... оны ..... дугаар сарын ..... өдрийн..... .......-р захирамжийн
хоёрдугаар хавсралт
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ /сая төг/
|
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ |
Хугацаа |
Батлагдсан төсөв /Сая.төгрөг/ |
|
1 |
Дүүргийн нутгийн захиргааны ордны зураг төсөв боловсруулах |
2016 он |
100.0 |
|
|
НИЙТ |
|
100.0 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
