2016/02/18 А/55
Гэрчилгээ хүчингүйд тооцох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус дүүргийн 27 дугаар хорооны Нарлаг, Баянхайрхан сууц өмчлөгчдийн холбоодод хамаарах орон сууцны оршин суугч иргэдийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр байгуулсан Ноён хангай сууц өмчлөгчдийн холбоонд шинээр гэрчилгээ олгосонтой холбогдуулж дүүргийн Засаг даргаас Нарлаг сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн 2015 оны 63 дугаар гэрчилгээ, Баянхайрхан сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн 2003 оны 03 дугаар гэрчилгээг тус тус хүчингүйд тооцсугай.
2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж шинээр бүртгэлд авсан Ноён хангай сууц өмчлөгчдийн холбоог удирдлага арга зүйгээр хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
