2016/02/18 А/56
Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутанд тэтгэмж олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутан тус дүүргийн 7 дугаар хорооны иргэн Д.Энхболд, Ч.Сувд-Эрдэнэ нарын хүү Энхболдын Ёндонсамбуу /УБ15212471/-д 65.627.000 /жаран таван сая зургаан зуун хорин долоон мянга/ төгрөгийн тэтгэмж олгосугай.
2.Тэтгэмжийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Л.Мөнбат/-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
