Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

1

2016/02/24       А/61

Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 31 дүгээр зүйл, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хавсралтанд заагдсан 1 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчилснийг хавсралтаар баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдууландүүргийн Засаг даргын 2012 оны 255 дугаар захирамжийн Сутайн буянт ХХК хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны  алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.

 ЗАСАГ ДАРГА                      М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.