Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилансэргийлэх ажил зохион байгуулах тухай

6

2016/02/13                                              А/60  

Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилансэргийлэх ажил зохион байгуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний 29.2 дахь хэсэг удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 29.2 дахь хэсэг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дахь заалт 4.5.3, 4.5.7, дахь заалт Гамшгаас хамгаалах тухай 26 дугаар зүйлийн 26.1.1, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт хонины цэцэг өвчин илэрсэнтэй холбогдуулан мал бүхий иргэдийн хаяг, байршил, мал амьтны тоо толгойг бодитой тогтоож, төлөвлөгөө гарган ажиллахыг Худалдаа үйлчилгээний хэлтэс (Г.Ууганбаяр)-т үүрэг болгосугай.

2. Эрсдэлтэй бүс нутгийн малчин өрхүүдийн хонин сүрэгт эмнэл зүйн үзлэг, танадалт явуулж, бог малын тоо толгойг тогтоож, оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдтэй хамтран, үүрэг чиглэлээр хангаж ажиллахыг Худалдаа үйлчилгээний хэлтэс (Г.Ууганбаяр)-т үүрэг болгосугай.

3. Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг, тараах материал, яриа танилцуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хошууч Ц.Төрмандах), Мэргэжлийн хяналтын хэлтэс (Г.Ганхүү), Худалдаа үйлчилгээний хэлтэс (Г.Ууганбаяр), Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба (У.Буянболор)-нд тус тус даалгасугай.

4. Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад шаардагдах зардал 1 300 000 (нэгсая гурван зуун мянган) төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Тамгын газар(Л.Мөнбат)-т зөвшөөрсүгэй.

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Батдорж)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

.....оны ...-р сарын ....-ны өдрийн ....-р

 захирамжийн хавсралт

 МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО 

 

Нэр төрөл

Нэг бүрийн үнэ

Тоо ширхэг

Бүгд үнэ

1

Шатахууны зардал /10 өдөр нийт 5-н гэр хороололын нутаг дэвсгэрт байрлах 19 мянган бог малд эмнэл зүйн үзлэг зохион байгуулах/

1580

8 Автомашин

300.000

2.

Ариутгал халдваржуулалт хийх пост ажиллуулах /ариутгалын бодис зардал/

8000

250 кг

2 пост

1.000.000

 

Дүн

1 300 000






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.