2016/02/25 А/64
Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,Агаарынбохирдлын төлбөр, Автозам ашигласнытөлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйл, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/33 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/33 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Салбар комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”, “Агааарын бохирдлын төлбөрийн тухай хууль”, “Авто замын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ныг дуустал тус тус зохион байгуулсугай.
3. Дүүргийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, холбогдох төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/, Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/, Татварын хэлтэс /Ц.Сүхбаатар/ хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь
-1,6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
-2,7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
-3,8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
-4,9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
-5,0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналтын үзлэг шалгалтыг хамтран зохион байгуулахыг дүүргийн Татварын хэлтэс /Ц.Сүхбаатар/, Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/ нарт даалгасугай.
5. Авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд зам ашигласны төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, хяналт тавих ажлыг дүүргийн Татварын хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Салбар комисс /Б.Батдорж/-т даалгасугай.
6. Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, дүүргийн Замын цагдаагийн тасгийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг дүүргийн Татварын хэлтэс /Ц.Сүхбаатар/-т даалгасугай.
7. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах салбар комиссыг байгуулан ажиллуулах, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгоор ангилж, нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулж, хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
8. Дүүрэгт бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсөний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар /Ш.Буянхишиг/-т даалгасугай.
9. Албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж татвар төлөгчдөд чирэгдэлгүй, ачааллыг жигд болгон зохион байгуулах талаар зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны оператор ашиглан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мессежээр мэдээлэл хүргэх, албан татвар, төлбөр хураалтын явцыг хэвлэл мэдээллээр тогтмол мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд үүрэг болгосугай.
10. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд гарах зардлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай.
11. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хороо болон нутаг дэвсгэрийн зарчмаар хуулийн хугацаанд зохион байгуулж үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Салбар комисс /Б.Батдорж/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
.....оны ...-р сарын ....-ны өдрийн ....-р
захирамжийн хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
Комиссын дарга: Б.Батдорж Засаг даргын орлогч
Гишүүд: С.Болорцэцэг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
У.Буянболор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга
С.Жавхлантбаатар Замын цагдаагийн тасгийн дарга
Ц.Сүхбаатар Татварын хэлтсийн дарга
Хороодын Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга: Б.Энхтогтох Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн дарга
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
