2016/03/04 А/70
Бэлэн байдлыг хангуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.7, 26.1.9 дэхь заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж шуурга болж зам даваа хаагдаж автотээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүссэн тул дүүргийн хэмжээнд хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал сайжирч авто замаар хэвийн зорчих боломжтой нөхцөл бүрдэх хүртэл түр хугацаагаар хааж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосугай.
2. Иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын хэвийн нөхцөл бүрдэх хүртэл хугацаанд хариуцлагатай жижүүрийг томилон бэлэн байдалд ажилллуулахыгнутаг дэвсгэрийн хэмжээний нийт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлага, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Дүүргийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн жижүүрийн 310005, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 93127990 дугаарын утсанд /24 цагаар/ холбогдон мэдээ мэдээлэл солилцох, холбогдох байгууллага, хэлтэс, албад, хороодын Засаг дарга нартай байнгын холбоотой ажиллаж гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хүн хүч, техник, холбооны хэрэгслэлийн дайчилгаа явуулан ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/, Цагдаагийн I, II, III хэлтэс /цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр /, Замын цагдаагийн тасаг /дэд хурандаа С.Жавхлантбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/, Эрүүл мэндийн төв /Д.Сүнжидмаа/ нарт тус тус даалгасугай.
4. Төв болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдсан, халтиргаа гулгаа үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон үүний улмаас ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирхаар нөхцөл байдал үүссэн үед цаг алдалгүй шуурхай ажиллах техник хэрэгсэл, автомашин, хүн хүчний бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ /Д.Мөнхцэцэг/, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /С.Мөнхбат/, Нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Г.Сарантуяа/ нарт үүрэг болгосугай.
5. Цаг агаарын хүндрэлтэй өдрүүдэд хороод, байгууллага, аж ахуйн нэгж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч цахилгаан, дулаан, ундны усны үйлчилгээнд тасалдал гаргахгүй байх, үйлчилгээний газруудын батлагдсан хуваарийг мөрдүүлж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Дэд бүтэц тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
7. Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн албан хаагч нарыг хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн амраасугай.
8. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэдээ мэдээллийг нэгтгэж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын обьектийн болон ой хээрийн түймэртэй тэмцэх, хүчтэй салхи шуурганы үед ажиллах дэд Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
