2016/03/09 А/75
Газар эзэмших эрх олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Тус дүүргийн 32 дугаар хороо нутаг дэвсгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын цогцолбор барих зориулалтаар 37 га газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх эрх олгосугай.
Хоёр. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч газрын харилцааны алба /Г.Баярсайхан /-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
