2016/03/09 А/78
Зардал гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Гурван цүүр” өрхийн эрүүл мэндийн төвийн байранд гал гарч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түрээсийн байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах ажлыг зохион байгуулсугай.
2.Түрээсийн төлбөрт зарцуулагдах 2.160.000 /хоёр сая нэг зуун жаран мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
3.2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс төвийн байрыг хэвийн үйл ажиллагаатай болгоход шаардлагатай зураг, төсвийг гаргаж, Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг “Гурван цүүр” өрхийн эрүүл мэндийн төв /Ш.Нямхүү/-д үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
