Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сорил үзлэг зохион байгуулах тухай
2016/03/09 А/79
МонголУлсынЗасагзахиргаа,нутагдэвсгэрийннэгж, түүнийудирдлагынтухайхуулийн 29 дүгээрзүйлийн 29.2 дахьхэсэг, Биеийнтамир, спортынтухайхуулийн 10 дугаарзүйлийн 10.1.5 дахьзаалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, МонголУлсынЕрөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жил бүр уламжлал болон явагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” үзлэгийг 2016 оны 03 дугаар сарын 15-наас өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 31-ний хугацаанд зохион байгуулсугай.
2.Сорил, үзлэгийг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Батлагдсан төсөвт зарцуулагдах 694.300 /зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуун/ төгрөгийг Биеийн тамир спорт хорооны төсвөөс гаргахыг Биеийн тамир, спорт хороо /Ц.Ганхүү/-нд зөвшөөрсүгэй.
4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” үзлэгт байгууллагын ажилчдаа бүрэн хамруулж, ажлын хэсгийг дэмжин ажиллахыг нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хамрагдсан ажилчид, иргэдийн мэдээллийг сорилын программд оруулан, 2016 оны 05 дугаар сарын 05-ны дотор танилцуулахыг Биеийн тамир, спорт хороо /Ц.Ганхүү/-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
|
№ |
Гүйцэтгэл |
Хугацаа |
Хариуцах, байгууллага ажилтан |
|
1 |
Дүүргийн СӨББ, ЕБС-ийн багш нарын дунд “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” үзлэгийн сургалт зохион байгуулах |
III/16-17 |
Биеийн тамир, спортын хороо |
|
1. |
Дүүргийн СӨББ, ЕБС-ийн багш ажилтан сурагч оюутнуудаас сорил хөтөлбөрийн тест авч, сорилын программд оруулах |
III/17- IV/31 |
Боловсролын хэлтэс |
|
2 |
Дүүргийн их, дээд сургууль, МСҮТ-ийн багш ажилтан сурагч оюутнуудаас сорил хөтөлбөрийн тест авч, сорилын программд оруулах |
III/21- IV/8 |
Биеийн тамир, спортын хороо |
|
3 |
Дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан албан хаагчидаас сорил хөтөлбөрийн тест авч, сорилын программд оруулах |
III/28- IV/15 |
Эрүүл мэндийн төв |
|
4 |
Хороодын иргэдээс сорил хөтөлбөрийн тест авч, сорилын программд оруулах |
III/17- IV/31 |
Өрхийн эрүүл мэндийн төв, хороод |
|
5 |
Сонгинохайрхан дүүрэг дэх Төрийн байгууллагууд болон томоохон ААНБ-иудын ажилтан, албан хаагчдыг сорил хөтөлбөрт хамруулж тест авч, сорилын программд оруулах |
IV/11-V/20 |
Биеийн тамир, спортын хороо |
|
6 |
Сорил хөтөлбөрийн ажлыг дүгнэх, цаашид авах арга хэмжээг хэлэлцүүлэх |
V/02 |
Ажлын хэсгийн дарга |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хоёрдугаар хавсралт
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ
|
№ |
Зардлын нэр |
Тоо ширхэг |
Нэг бүрийн үнэ /төгрөгөөр/ |
Бүгд үнэ /төгрөгөөр/ |
|
1. |
Принтерийн хор |
2 ш |
55.000 |
110.000 |
|
2 |
Бичгийн цаас |
5ш |
9.000 |
45.000 |
|
3 |
Гудас |
1ш |
35.000 |
35.000 |
|
4 |
Хоолны зардал |
18 өдөр х7 хүн |
3.250 |
409.500 |
|
5 |
Шатахууны зардал |
60л |
1.580 |
98.800 |
|
6 |
Нийт |
|
|
694.300 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
