Урлагийн наадам зохион байгуулах тухай

3

урлагийн наадам зохион байгуулах тухай 

2016/03/10                                            А/82 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.    Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн анхдугаар наадмыг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хороодын иргэдийн дунд зохион байгуулсугай. 

2.     Урлагийн анхдугаар наадамд шаардагдах 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй. 

3.  Уг арга хэмжээнд оролцох  иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг өргөнөөр оролцуулан зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс  /Б.Оюунбилэг/-т даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

  

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2016 оны____р сарын____-ний өдрийн

____-р захирамжийн хавсралт

   урлагийн наадам зохион байгуулах ЗАРДЛЫН ТӨСӨВ

2016.03.10

Дд/д

Зардлын нэр

Тоо ширхэг

Үнэ

Дүн

11

Заалны түрээс

1

500.000

500.000

 

Нийт

   

500.000

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.