Огноо :2016 оны 05 сарын 12
Тендер шалгаруулалтын нэр: : СХД-ийн 29-р хороо, Москва хорооллын зүүн талд нийтийн эдэлбэр газар явган хүний гүүр барих
Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ГБ/2016/01 тоот ажил /Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгээр/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос СХД-ийн 29-р хороо, Москва хорооллын зүүн талд нийтийн эдэлбэр газар явган хүний гүүр барих ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
· Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2014 он, 2015 он/ борлуулалтын дундаж орлого 30 000 000 /Гучин сая/ төгрөгөөс багагүй байна.
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 000 000 /Гучин сая/ төгрөгөөс багагүй байна.
· Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2014 он, 2015 он/
· Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд багадаа 35 000 000 /гучин таван/ сая төгрөгийн төсөвт өртөгтөй ижил төстөй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.
· Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм: Барилга, Хот байгуулалтын Яамны ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 2,1,2, Зам тээвэр хот байгуулалтын Яамны 2,8,3, Зам тээврийн сайдын 152р ЗГ-1-3.7.2.1. Дээрх заалтын аль нэг заалттай байх.
· Зураг, төсөв хийх тусгай зөвшөөрөл: Барилга, Хот байгуулалтын Яамны ажил үйлчилгээ рэхлэх тусгай зөвшөөрөл 1,2,1
Тендерийн хамт 525 000 /Таван зуун хорин таван мянга/-н төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 06 дугаар сарын 13ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06 дугаар сарын 13ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны нэг давхар, 109 тоот өрөө, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунцэцэг Утас: 7000 0717
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
