Сонгинохайрханчууд 10248 мод тарилаа

2

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 10248 мод тарьж өөрсдийн амьдарч буй орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүдээс гадна Өмч, газрын харилцааны алба, “Тээвэрлэлт цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТГ- ын нийт 68 ажилтан албан хаагч шар, хуайс, хайлаас зэрэг 2700 гаруй модыг дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын орчин тойронд тарилаа. Мөн сургууль цэцэрлэг болон эмнэлгийн байгууллагууд гаднах ногоон байгууламжаа нэмэгдүүлэн 1110 мод, сөөг тарьсанаас гадна айл өрхүүд өөрсдийн хашаандаа 1452 ширхэг, аж ахуйн нэгжүүд эзэмшил газартаа 8796 мод тарьсан байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.