Гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олгох тухай

1

Гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олгох   тухай

2014.10.27                                            А/392                        Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан ”Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 6.1.2,  8.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Bold” ХХКомпаниас ирүүлсэн материалыг хянан үзээд Тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт /хуучнаар 22-ын товчооны баруун талд/  4х9 хэмжээтэй гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  нэг жилийн хугацаатай олгосугай.

2. Зөвшөөрөл олгосон “Bold” ХХКомпанитай  ашиглалтын гэрээ байгуулан төлбөрийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/,  Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/ нарт тус тус үүрэг болгосугай. 

 

                             ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.