Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Цахилгааны инженерүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Билгүүний санаачилгаар хийсэн тус уулзалтаар захын гэр хорооллын гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн асуудлыг шийдэх талаар ярилцаж хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Тус холбооны ерөнхийлөгч ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод ирэх үеэр хамтран ажиллах гэрээгээ үзэглэж судалгаагаар тогтоогдсон гэрэл цахилгаангүй өрхүүдийг цахилгаанаар хангах асуудлыг шийдэхээр ярилцлаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
