Үнэлгээний хороо байгуулах тухай

2

Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014.10.30                                            А/395                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/267, А/820, А/837, А/672 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Япон улсын Засгийн газрын тусламжаар хэрэгжиж байгаа “Сургуулийн барилгын өргөтгөл-4” төслийн Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих, дүүргийн Засаг даргын “Захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулах тухай” захирамжийн төсөл, арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулах үнэлгээний хороог нэгдүгээр зохион байгуулах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Н.Ганаа/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

                           ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... р захирамжийн .........р хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:   Н.Ганаа

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан     орлогч

Гишүүд                                              А.Батсайхан

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны инженер

Ж.Бат-Эрдэнэ

Худалдан авах ажиллагааны албаны сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

А.Цэндсүрэн

Тамгын газрын нярав

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:

С.Содгэрэл

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв

/мян. төгрөг/

1

5, 8, 19, 20, 21, 22 дугаар хороодын иргэдэд үйлчлэх танхимын тавилга худалдан авах /34ширхэг/

 

22 100.0

2

Урсдаг мэдээллийн самбар /32 ширхэг/

25 600.0

3

Сургуулийн барилгын  дээврийн их засвар /СХД, Ирээдүй цогцолбор сургуулийн 1 дүгээр ахлах сургууль/

 

 

152 700.0

4

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 77 дугаар гудамжны айл өрхүүдийн цахилган хангамжинд холбох

35 000.0

 

Нийт

235 400.0

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.