Иргэний зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилөх тухай

1

Иргэний зуслангийн газар эзэмших  эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх,  талбайн хэмжээ, зориулалт, байршил  өөрчилөх тухай

2014.11.10                                             А/402                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсгийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. 154  иргэнд газар эзэмших эрх шилжүүлсэнийг нэгдүгээр, 3 иргэний  газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг хоёрдугаар, 20 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчилж баталгаажуулсаныг гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжийн Д.Ганчимэг, Л.Калинин, 2003 оны 235 дугаар захирамжийн Н.Өлзийбаяр,  2010 оны 466 дугаар захирамжийн Д.Оюунчимэг, 2011 оны 295 дугаар захирамжийн Г.Батнасан, 2011 оны 255 дугаар захирамжийн Г.Нацаг-Эрдэнэ, 2007 оны 116 дугаар захирамжийн Г.Намсрай, 2010 оны 466 дугаар захирамжийн Д.Оюунчимэг, 2011 оны 295 дугаар захирамжийн Г.Батнасан, 2012 оны 226 дугаар захирамжийн Б.Анхтунгалаг, Д.Дарийжав, 2011 оны 449 дүгээр захирамжийн Г.Жумдаан, 2012 оны 90 дүгээр захирамжийн  Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, 2008 оны 51 дүгээр захирамжийн Г.Халиунаа, 2014 оны 240 дүгээр захирамжийн Ц.Даш-Очир, 2010 оны 466 дугаар захирамжийн У.Баасансүрэн,Н.Жавзандулам, Х.Уранзаяа,  Т.Баясгалан, 2010 оны 253 дугаар захирамжийн Б.Банзар, 2011 оны 449 дүгээр захирамжийн Л.Дашням, 2004 оны 163 дугаар захирамжийн Ж.Алтанжаргал, 2012 оны 226 дугаар захирамжийн С.Ариунаа, 2006 оны 297 дугаар захирамжийн Б.Болдбаатар, 2010 оны 304 дүгээр захирамжийн Б.Бямбацэцэг, 2011 оны 449 дүгээр захирамжийн Д.Чулуунцэцэг, 2010 оны 466 дугаар захирамжийн Н.Одонтуул, 2006 оны 380 дугаар захирамжийн Ү.Буяндүүрэн, 2011 оны 449 дүгээр захирамжийн Ц.Эрдэнэцэцэг, 2004 оны 163 дугаар захирамжийн Т.Халтар, 2012 оны 154 дүгээр захирамжийн З.Жаргалсайхан, 2011 оны 251 дүгээр захирамжийн Д.Ганболд, 2009 оны 394 дүгээр захирамжийн Ш.Тунгалаг, 2011 оны 181 дүгээр захирамжийн Р.Маамуу, 2009 оны 282 дугаар захирамжийн Д.Цэвээндулам, 2012 оны 292 дугаар захирамжийн Т.Баярмаа, 2009 оны 394 дүгээр захирамжийн Б.Сарангэрэл, С.Болормаа, 2007 оны 116 дугаар захирамжийн Ц.Баярсайхан, 2012 оны 257 дугаар захирамжийн Д.Батдэлгэр, 2005 оны 299 дүгээр захирамжийн М.Адилбиш, 2009 оны 394 дүгээр захирамжийн Ө.Дорж, 2008 оны 331 дүгээр захирамжийн С.Баатар, 2002 оны Б/74 дүгээр захирамжийн Ц.Дашзэвэг, 2009 оны 124 дүгээр захирамжийн Ц.Ариунаа, 2002 оны Б/74 дүгээр захирамжийн З.Оюунбилэг,   нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны  алба /Э.Болорчулуун/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.