
Газар эзэмшүүлэх эрх олгох тухай
2014.11.10 А/404 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны техникийн зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 1049 иргэний газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсугай.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч газрын харилцааны алба /Э.Болорчулуун /-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
