
Албан айлчлал зохион байгуулах тухай
2014.11.10 А/405 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/147 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гунсан хотын захиргаанд айлчлан, хамтран ажиллах чиглэл тогтоох, хамтын ажиллагааны эхлэх тавих ажлыг зохион байгуулсугай.
2. Хамтын ажиллагааны эхлэл тавихаар Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа нарыг айлчлалын бүрэлдэхүүнд оруулсугай.
- Тус айлчлалд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
- Албан томилолтод зарцуулагдах 7.656.500 /долоон сая зургаан зуун тавин зургаан мянга таван зуун/ төгрөгийн 5.271.000 /таван сая хоёр зуун далан нэгэн мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Гадаад томилолтын зардлаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-д, 2.385.500 /хоёр сая гурван зуун наян таван мянга таван зуун/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д тус тус зөвшөөрсүгэй.
- Айлчлалыг өндөр хэмжээнд зохион байгуулахыг Тамгын газар /С.Мөнхчулуунд/-т үүрэг болгосугай
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......
оны ....... ........-р сарын ...... -ны өдрийн .......
...............р захирамжийн хавсралт
АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫН ТООЦОО
|
№ |
Зардлын утга |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Бүгд |
|
1 |
Онгоцны тийз |
3 хүн |
885.000₮ |
2.656.500₮ |
|
2 |
Зочид буудал |
4 хоног |
150$*3 хүн 450$ /843.750₮/ |
600$*3 хүн 1800$ /3.375.000₮/ |
|
3 |
Зам хоног /хоол/ |
4 хоног |
50$*3 хүн 150$ /281.250₮/ |
200$*3 хүн 600$ /1.125.000₮/ |
|
4 |
Бэлэг дурсгал |
|
500.000₮ |
500.000₮ |
|
НИЙТ |
7.656.500₮ |
|||
Ам долларыг 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкны албан ханш 1875 төгрөгөөр тооцов.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
