
Цэргийн бүртгэл явуулах тухай
2014.12.24 А/468 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:
1. Дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд явуулсугай.
2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2015 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Дарга: С. Мөнхчулуун Тамгын газрын дарга
Орлогч дарга: А.Баттулга Цэргийн штабын дарга, хурандаа
Гишүүд: Ш.Цогбаатар Цагдаагийн I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа
Б.Бакыт Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа
Г.Эрхэмбаяр Цагдаагийн III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа
Э.Оюунболд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн
Б.Алтангэрэл Статистикийн хэлтсийн дарга
С.Цэцгээ Захиргаа хуулийн хэлтсийн Хороодын шуурхай хариуцсан мэргэжилтэн
Ч.Гансүх Цэргийн штабын Төлөвлөлт, сургалын офицер, хошууч
Д.Оюунчимэг Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч
Нарийн бичгийн
дарга: Д.Жаргалсайхан Цэргийн штабын Дайчилгааны офицер, хошууч
3. Бүртгэлийн ажлыг зохион байгуулахад шаардагдах 5.745.500 /таван сая гурван зуун арван таван мянга таван зуун/ төгрөгийг хавсралтаар баталж, Тамгын газрын зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Дүүргийн ажлын хэсэгт ДААЛГАХ нь:
4.1. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг хороодод хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллах.
4.2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн явуулж, эрхлэн гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах.
4.3. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлтэй холбогдуулан ард иргэд, цэргийн үүрэгтнүүдэд “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах.
4.4. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдад хяналтын тоо бүртгэл явуулж, үр дүнг тооцох.
4.5. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
4.6. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайланг 2015 оны 1 дүгээр сарын 24-ны дотор Нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хэсэгт хүргүүлэх.
Тав. Хороодын Засаг дарга нарт даалгах нь:
5.1. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан, ХАМС, өрхийн дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтэртэй тулган хяналт тавьж ажиллах.
5.2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан зохион байгуулж, иргэдийн мэдээллийг мэдээллийн санд бүрэн оруулж, төрийн албаны стандартын шаардлагын дагуу маягтуудыг хөтлөн ажиллах.
5.3. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа маягт №1 /нэрийн жагсаалт/, маягт №4 /цэрэгт татагдагчдын анкет/, маягт №12 /тооцооны хуудас/, маягт №6 /бэлтгэл офицерын карт/-г бүрэн, үнэн зөв хөтлөж, бүртгэлийн мэдээг өдөр бүр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт тогтоосон хугацаанд мэдэгдэх.
5.4. Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 нас хүрсэн эрэгтэйчүүдийн судалгааг гаргаж, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 194, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.
5.5. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын тоо бүртгэл явуулсан тухай дүн, тайлан мэдээг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны дотор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлэх.
5.6. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг Ажлын хэсэг /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
.... оны .... сарын .... -ны өдрийн.......-р
........... захирамжийн хавсралт
ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
№ |
Зориулалт |
Зардлын тооцоо
|
Төлөвлөсөн /мян.төг/ |
Хянасан /мян.төг/ |
Тайлбар |
|
1 |
Холбооны зардал |
Утасны нэгж /33 хүн х10000 төгрөг/ |
330.000 |
|
|
|
2 |
Анонс |
33 хороонд (32х8500төгрөг) |
280.500 |
|
|
|
3 |
Тээврийн зардалд |
1 автомашин өдөрт 4 цагаар 15 өдөр 1 цаг нь 8000 төгрөг |
480.000 |
|
32 хороогоор тойрох /тоо бүртгэлийн офицер/ |
|
4 |
Урамшуулал |
32х20000 төгрөг |
640.000 |
|
32 хороонд |
|
5 |
Бичиг хэргийн зардал |
12 дугаар маягт 3000х150 =450.000 4 дүгээр маягт 5000х50=250.000 6-р маягт 100х200=20.000 Мэдэгдэх хуудас 5000х50=250.000 Бичгийн цаас 35х7000 =245.000 Принтерийн хор 3х70.000=210.000 Бичгийн хэрэгсэл 32х10000=320.000 |
1.745.000
|
|
|
|
6 |
Сурталчилгааний нугалбар |
500 ширхэг 500 төгрөг |
250.000 |
|
|
|
7 |
Принтерийн хор |
32х10000 төгрөг |
320.000 |
|
Хорооны принтерийн хор цэнэглэх |
|
8 |
Телевиз төлбөрт сурталчилгаа, зар явуулах |
3 удаа х50000 |
150.000 |
|
|
|
9 |
Хорооны байранд Батлан хамгаалах хууль тогтоомж сурталчлах мэдээллийн самбар |
32х35000 төгрөг |
1.120.000 |
|
|
|
|
Нийт зардал |
|
5.315.500 |
|
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
