Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай

1

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4, 8.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг  зохион байгуулсугай. 

2.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 63, 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 м газрыг цэвэрлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг өргөнөөр татан оролцуулан зохион байгуулахыг  хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.     Их цэвэрлэгээнээс гарсан болон үүсмэл хогийн цэгийн хог хаягдлыг цаг хугацаанд нь тээвэрлэх ажлыг хороодтой хамтран зохион байгуулахыг Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ /Б.Мөнхцэцэг/, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /С.Мөнхбат/ нарт үүрэг болгосугай.

4.    Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар,  их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг гуравдугаар, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн хороодын цэвэрлэгээг  хариуцан, хяналт тавьж ажиллах хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус  баталсугай.

5.    Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

Их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын

хэсгийн бүрэлдэхүүн

 

Дарга                                     Л.Алтанхуяг                        Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн

даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч   

Гишүүд                      А.Пүрэвсүрэн                      Захиргаа хуулийн хэлтсийн дарга

С.Болорцэцэг                      Санхүү төрийн сангийн хэлтсийн

дарга

                                    М.Ууганбаатар                    Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн

дарга

Б.Бадамханд                       Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын

үүргийг түр орлон гүйцэтгэгч

                                    К.Нямцэцэг                           Худалдаа үйлчилгээний хэлтсийн

даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

                                    Г.Ганхүү                                Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

                                    Б.Баярмагнай                     Хөдөлмөрийн хэлтсийн дарга

                                     

Нарийн бичгийн

дарга                          Д.Хандбадам                       Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн

мэргэжилтэн

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн хоёрдугаар  хавсралт

 

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН

ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

 

Хийгдэх ажил

 

Хугацаа

Зохион байгуулах газар

Хариуцах албан тушаалтан

1

Их цэвэрлэгээ зохион байгуулах төлөвлөгөө гарган нутаг дэвсгэрийн нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд   мэдээлэл хүргэх

6-р сарын 16

Хороодын нутаг дэвсгэрт

Хороодын Засаг дарга нар

2

Сууц өмчлөгчдийн холбоод нийтийн эзэмшлийн зам талбай, орчныг цэвэрлэх, орц шат, хонгилоо цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн болгох

6-р сарын 24-25-нд

Орон сууцны хороололд

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороодын засаг дарга нар, СӨХ-дийн захирлууд

3

Орон сууцны хорооллын граж, контейнерын ар, зай завсрын цэвэрлэгээг хийлгэх

6-р сарын 24-25-нд

Орон сууцны хороололд

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нар, “ТЦҮ”ОНӨААТҮГ Мөнхцэцэг

4

Хороод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаа нийтийн их цэвэрлэгээнд гаргаж байгууллагын орчин, хашаа, гудамжны хог хаягдлыг цэвэрлүүлэн тээвэрлүүлэх

6-р сарын 24-25-нд

Хорооны нутаг дэвсгэртээ

Бүс хариуцсан хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нар, ЗДТГ-ын хороо хариуцсан ажилтнууд, хог тээврийн үйлчилгээний байгууллагууд

5

Хороодын хог хаягдлыг хуваарь, захиалгын дагуу тээвэрлэх, нэмэгдэл машин техник, бригад гаргаж хороодын үүсмэл цэгийн хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

6-р сарын 20-25-нд

Хороо бүрт

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, “ТҮТөв” ОНӨААТҮГ С.Мөнхбат, “ТЦҮ” ОНӨААТҮГ Д.Мөнхцэцэг

6

Хийгдэж байгаа ажлын явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, айл өрх, аж ахуйн нэгжид сурталчилах

6-р сарын 24-25-нд

ЗДТГазар

ХМОНХА

7

Цэвэрлэгээний мэдээ авч нэгтгэх

6-р сарын 25-нд

ЗДТГазар

Дэд бүтэц тохижилтын хэлтэс Д.Хандбадам, Ө.Норовдэмид

8

Хийсэн ажлын явц, тоо хэмжээ, мэдээг нэгтгэн гаргаж нийслэл, дүүргийн холбогдох удирдлагад танилцуулах

6-р сарын 25-нд

ЗДТГазар

Дэд бүтэц тохижилтын хэлтэс Д.Хандбадам

9

Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй буюу хангалтгүй ажилласан байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийж арга хэмжээ авах

6-р сарын 28-30-нд

ЗДТГазар

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэтэс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

___ -р захирамжийн гуравдугаар хавсралт

 

 

ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХАМТРАН ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГА

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадууд, хороод, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүд, Цэргийн ангиуд, СӨХ, иргэд оролцоно.

Зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, хүлээх үүрэг

 

 

Байгууллага

 

Хариуцах ажил

 

1

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

Дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, олон нийтэд сурталчилах, харъяа төр захиргааны болон үйлчилгээний бүх байгууллагуудыг цэвэрлэгээнд хамруулах

 

2

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

Цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэж, Засаг даргын орлогчид танилцуулах, мэдээг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд  хүргүүлэх

 

3

Дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

Цэвэрлэгээ зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулах, цэвэрлэгээний ажлын явц үр дүнгийн талаар ТВ, радиогоор олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сурталчилсан талаар дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтэст ирүүлэх

 

4

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цэвэрлэгээнд оролцож байгаа БААН-үүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг түр хаах, согтууруулах ундаагаар үйлчилдэг БААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хураах зэрэг ажлыг зохион байгуулах ба мөн түдгэлзүүлэх саналыг холбогдох байгууллагад тавих.

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

5

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс

Дүүргийн нутаг дэвсгэрийн төсөвт байгууллагуудыг  цэвэрлэгээнд татан оролцуулах

Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16 цагт ирүүлэх

6

 

Хороод

Тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийг цэвэрлэгээнд өргөнөөр хамруулах, цэвэрлэж бөөгнүүлсэн хогийг түргэн шуурхай ачуулах, хог шатаахгүй байх тал дээр онцгой анхаарч, Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нараар дамжуулан цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст хугацаанд нь хүргүүлэх.  Цэвэрлэгээний үеэр ажилласан мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан  өдрийн 16 цагт ирүүлэх

7

Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд

Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт их цэвэрлэгээг зохион байгуулах, цэвэрлэгээнээс үүссэн хог хаягдлыг шуурхай цуглуулж тээвэрлэх, машин техникийг бэлэн байдалд байлгах

Их цэвэрлэгээ зохион байгуулах өдрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх хуваарийг хийж Засаг даргын орлогчоор батлуулах

8

СӨХ-ны салбар зөвлөл

СӨХ-дын захирлуудад цэвэрлэгээний талаар нэгдсэн мэдээлэл, чиглэл өгөх, удирдан зохион байгуулж ажиллах, СӨХ-доор хариуцсан байрных нь гадна орчин, орцны цэвэрлэгээг хийлгэх, иргэдэд цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлэх, цэвэрлэгээнд татан оролцуулах, ажлын мэдээг хороодын Засаг дарга болон дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст ирүүлэх

9

Халамж үйлчилгээний хэлтэс

6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалын комбинатын автобусны эцсийн буудал орчмын цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

10

Нийгмийн даатгалын хэлтэс

Байгууллагынхаа орчмын 50 м талбайн цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

11

Татварын хэлтэс

Дүүргийн өндөрлөг орчмын нутаг дэвсгэрийн цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

12

Аж ахуйн тасаг

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотор болон гадна  орчмын цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 16 цагт ирүүлэх

13

Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс

Байгууллагынхаа орчмын 50 м талбайн цэвэрлэгээг хийж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн  16 цагт ирүүлэх

14

Цэргийн штаб

Цэргийн ангиудыг нутаг дэвсгэрийн хороодын цэвэрлэгээнд татан оролцуулж мэдээг ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 16 цагт ирүүлэх

 

Нийтийн их цэвэрлэгээний ажлын үндсэн чиглэл:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд их цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргэх, цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах
  2. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын заалтуудыг хангуулж ажиллах
  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдалыг цэвэрлэж ачуулах
  4. Айл өрх болон байгууллага аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж цуглуулах
  5. Орон сууцны орц, лифтэнд чийгтэй цэвэрлэгээ, байрны эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ хийж, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах
  6. Гэр хорооллын дундах гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд цэргийн ангийн хугацаат цэрэг болон офицер, албан хаагчдыг татан оролцуулах
  7. Худалдаа үйлчилгээний төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг цэвэрлэгээнд хамруулах
  8. Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох /Шаардлагатай тохиолдолд зарим байгууллагын тусгай зөвшөөрлийг эргэж харах/
  9. Автозамыг цэвэрлэх, автобусны буудал, ТҮЦ-ний орчмыг цэвэрлэх
  10. Цэвэрлэх шаардлагатай гудамж талбайн зургийг авах бөгөөд цэвэрлэж харьцуулсан фото зургийг ирүүлэх

Цэвэрлэгээний ажилд хяналт тавих:

            Бүх нийтийн их цэвэрлэгээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллана.

            Хяналт тавих ажлын хэсэг нь цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, хог хаягдал шатаахгүй байх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж буйд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, “Хог хаягдлын тухай” хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд  оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Батлагдсан загварын дагуу мэдээг цэвэрлэгээ зохион байгуулсан өдрийн 16 цагаас өмнө дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст мэргэжилтэн:

Д.Хандбадам /утас: 70173213, 99747810 цахим  хаяг obsuh_2013shd@yahoo.com/,

 

Ө.Норовдэмид /утас: 99699122, цахим хаяг no08d@yahoo.com / хаягаар ирүүлнэ. 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.