Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

4

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, , Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Монголын  Үндэсний Их баяр наадмаар Монгол Улсын шадар сайд бөгөөд Үндэсний Их баяр наадам зохион байгуулах хорооноос өгөгдсөн үүргийн дагуу  хүй долоон худаг, төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах ажлын хэсгийг дараах бүрэлдхүүнтэй байгуулсугай. Үүнд:

 

Ажлын хэсгийн дарга

Ш.Хажидмаа

Засаг даргын орлогч

Гишүүд

Ш.Бат-Өлзий

Тамгын газрын дарга

 

 

А.Пүрэвсүрэн                

 

 

Т.Сүхбаатар

 

Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

 

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

 

 С.Болорцэцэг

Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

 

   

 

   

 

Б.Нацагдорж

 

Д.Мөнхцэцэг   

 

А.Цогтбаатар                                

Худалдаа үйлчилгээний  хэлтсийн ахлах мэргэжилтэн

Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга

 

Монгол наадам цогцолборын дарга

 

   

         Нарийн бичгийн

         дарга

Г.Отгонбаяр

Аж ахуйн тасгийн дарга

 

2. Баяр наадам зохион байгуулах салбар хорооны ажлын төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлын жагсаалтыг нэгдүгээр,  хүй долоон худагт уяачдын наадмыг зохион байгуулахад  зарцуулагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.

3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 3.509.000 /Гурван  сая таван зуун есөн мянган/ төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                          М.ЧИНБОЛД

 

 

  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                     2015 оны .......сарын .....ны өдрийн......

.....-р захирамжийн нэгдүгээр  хавсралт

 

БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРООНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙГДЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ

 

 

Гүйцэтгэх ажил

Хугацаа

Хариуцагч

1

Морь барианы төхөөрөмжийг байрлууах ажлыг зохион байгуулах

2016.07.08

Ажлын хэсэг    /Ш.Хажидмаа/

 

2

 

Хүй долоон худгийн хурдан морины зам дагуу том оврын хог ачих машин механизмыг бэлэн байлгаж, дээрхи чиглэлд усалгааны машин гаргаж ажиллуулах

2016.07.08-2016.07.15

МНЦ /А.Цогтбаатар/ СХД –ийн ТЦҮОНӨААҮГ /Д.Мөнхцэцэг/

3

Төв цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газрын худалдаа, үйлчилгээнд хяналт тавих

2016.07.11-2016.07.13

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/ НМХГ

4

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх 3 худаг, Хүй долоон худаг дахь 5 худгийн усанд шинжилгээ хийж, хүнсний хэрэгцээнд тохируулан бэлэн болгох

2016.07.10-ны дотор

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/ НМХГ, УСАГ

5

Морь барианы газарт байгаа гүний 5 худгийн иотор насос суурилуулж, нэмэгдүүлэх, ус түгээгүүрийн ажиллах бололцоог хангах

2016.07.01-ний дото

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/ УСАГ Д.Эрдэнэбат

6

Уяачдын болон үйлчилгээний гэрүүд, цэгүүдийн байршлыг харгалзан ус түгээх байрууд тавьж үйлчлэх

2016.07.09-2016.07.14

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/ УСАГ Д.Эрдэнэбат

7

Усалгааны онгоц суурьлуулж тавих

2016.07.01-2016.07.14

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/ СХД ТЦҮОНӨААҮГ Д.Мөнхцэцэг

8

Уяачдын наадмыг зохион байгуулахад шаардлагатай гэр, майхан, ширээ, сандалыг бэлтгэж наадмыг цагт нь эхлүүлэх

2016.07.13-ны өдөр

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/, НҮГ Ш.Одончимэг, МНЦ А.Цогтбаатар

9

Хурдан морины уралдааны салаа замын тоосжилтыг дарж, наадамчин олны ая тухыг хангах зорилгоор усалгааг зохион байгуулах

2016.07.10-2016.07.13

Ажлын хэсэг         /Ш.Хажидмаа/ ЗАА Т.Батбаяр, УСУГ Д.Эрдэнэбат






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.