Газар эзэмшүүлэх эрх олгох тухай
2015.01.07 А/07 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг 29.1.2-ын £н¤заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
-
Тус дүүргийн 17 дугаархороо 32, 33 дүгээр байрны дунд Хүүхдийн тоглоомын талбай бүхий далд авто машины зогсоол барих зориулалтаар 0.34 га газрыг,
-
15 дугаар хороо 22 дугаар байрны зүүн талд Хүүхдийн тоглоомын талбай бүхийдалд авто машины зогсоол барих зориулалтаар 0.18 га газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлэх эрх олгосугай.
-
Газар эзэмшүүлэх тухай шийдвэрт заагдсны дагуу Засаг даргын Тамгын газартай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх, газар эзэмших гэрээнд газрыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийх ажлын талаар тусгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмч, газрын харилцааны алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
