Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэн томилогдлоо

8

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 2016 оны 7-р сарын 04-ний өдрийн тогтоолоор дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилох шийдвэр гаргаж Нийслэлийн Засаг даргад уламжилсан бөгөөд түүнийг  Нийслэлийн Засаг дарга С.Батболд батламжлан 2016 оны 8-р сарын 04-ний Б/144 дугаар захирамжаараа тус дүүргийн даргаар томилжээ.

Ийнхүү дүүргийн Засаг дарга шинээр томилогдсонтой холбогдуулан тамга тэмдэг, ажил хүлээлцэх арга хэмжээ энэ сарын 05-ны Баасан гаригт боллоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийг удирдсан М.Чинболд шинээр томилогдсон Засаг дарга Ж.Сандагсүрэнд тамга тэмдэг хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ. Засаг дарга Ж.Сандагсүрэн энэ үеэр ....Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг, томоохон Засаг захиргааны нэгжийг удирдах өндөр хариуцлагатай ажилд хууль журмыг баримтлан, дүүргийнхээ болон иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг хурдтай, эрчтэй шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.