Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай

4

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай
2015.09.30                       А/396

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, Засаг даргын “Нөөц сангаас мөнгөн тусламж дэмжлэг, тэтгэмж урамшуулал олгох журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Тус дүүргийн сумын заан, үндэсний бөхийн тамирчин Э.Амартүвшинг япон улсад зохион байгуулагдах олон улсын жудо бөхийн хамтарсан бэлтгэлд оролцоход замын зардалд дэмжлэг үзүүлсүгэй.

 

2.    Дэмжлэгт шаардагдах 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

3.    Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-т  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                        М.ЧИНБОЛД

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.